Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ыг тус Хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтаар батлан гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-т Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөл шинээр авсан бол үйлчилгээгээ эхлүүлэхээс, үндсэн багцад өөрчлөлт оруулах бол өөрчлөлт оруулахаас тус тус 30 хоногийн өмнө үйлчилгээнийхээ үндсэн багцыг тодорхойлж, үндсэн багцын танилцуулга, үндсэн багцад оруулсан телевизийн жагсаалт, тэдгээрийн төрөл жанр, улс, төлбөр төлдөг эсэх мэдээллийг Зохицуулах хороонд ирүүлэхээр заасан. Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.1-т ...олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын суваг, үнэ тариф өөрчлөгдөх бол өөрчлөхөөс өмнө болон өөрчилсний дараа 7 хоногийн турш боломжит аргаар хэрэглэгчид мэдээлэл хүргэж ажиллах үүргийг Зохицуулах хороо, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, Монголын телевизүүдийн холбоо хамтран хэрэгжүүлнэ гэж заасан. Иймд дээрх чиг үүргийн хүрээнд тус хороо нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөлтэй ОСДҮЭ-ийн үндсэн багцаар дамжиж байгаа телевизийн сувагт хяналт хийж, холбогдох арга хэмжээг авах, хяналтын дүн мэдээг олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй тайлан мэдээ 2024