Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ
БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ
2024-10-18
  • Эрхэм зорилго

    Эрхэм зорилго

    Бид Харилцаа холбооны чанартай, дэвшилтэт  бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хүртээмжтэй хангах, оролцогч талууд харилцан үр ашигтай хамтран ажиллах зохицуулалтын тогтолцоог төгөлдөршүүлнэ.

     

    Алсын хараа

    Дижитал шилжилтийг дэмжих баримтад суурилсан, уян хатан, хамтын зохицуулалттай 5 дахь үеийн зохицуулах байгууллага болно.

     

    Суурь зарчим, үнэт зүйлс

    Үндэсний эрх ашиг, хуулиа дээдлэн бие даасан, ил тод, хараат бус зарчмыг баримтлан дараах үнэт зүйлийг төлөвшүүлнэ: 

    ЁС ЗҮЙТЭЙ, ШУДАРГА, ЗАРЧИМЧ

    Зохицуулах хорооны ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөж, хариуцсан ажил, гаргасан шийдвэртээ эзэн байна.

     

    МЭРГЭШСЭН, ӨНДӨР ЧАДАВХТАЙ

    Зохицуулагчийн эзэмшвэл зохих болон стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшиж, өөрийгөө болон бусдыг хөгжүүлнэ.

     

    ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ

    Ажиллагсдын суралцах үйл явцыг байнга дэмжиж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, суралцагч байгууллага байна.  

     

    ХАРИУЦЛАГАТАЙ

    Байгууллага нь хамт олон болон тэдний гэр бүл, нийгмийн өмнө, ажилтан нь мөн өөрийн гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж хариуцлагатай байна.

  • Стратегийн зорилго, зорилт

    ХХЗХ-НЫ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ

    Тэргүүлэх чиглэл

    Алсын хараа: 
    Эрхэм зорилго:
    Суурь зарчим/Үнэт зүйл: 
    Стратеги зорилго 1 Стратеги зорилго 2 Стратеги зорилго 3
    Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах тэгш, хүртээмжтэй харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлнэ. Харилцаа холбооны салбарт өрсөлдөөн, инновацийг дэмжиж, цахим үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлнэ. Харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Монгол хүн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэнэ.
    Стратегийн зорилгуудыг удирдах дэмжих үйл ажиллагаа
    1. Зохицуулалтын үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх
    2. Санхүүгийн зохистой харьцааг хангах, үр ашийг нэмэгдүүлэх
    3. Байгууллага үнэ цэнэтэй капиталаа нэмэгдүүлэх замаар чадамжаа байнга дээшлүүлж, бүтээмж дэмжсэн суралцагч байгууллага болох 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хамтын ажиллагааны хэлтэс
НМСНӨ хариуцсан мэргэжилтэн Т.Нямцэрэн
Утас:11-304258