Home / Articles / Цахим системээр дамжуулан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах...
Цахим системээр дамжуулан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах талаар сургалт зохион байгууллаа
2025-02-06
Цахим системээр дамжуулан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах талаар сургалт зохион байгууллаа Цахим системээр дамжуулан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах талаар сургалт зохион байгууллаа

 

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд цахим системээр дамжуулан тусгай зөвшөөрлийн хүсэлтээ гаргах заавар, зөвлөгөө өгөх сургалтыг улирал бүр зохион байгуулан ажиллаж байна.  

Тус хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2025 оны эхний хагас жилд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусах 60 гаруй үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар гаргах, зөвшөөрөл эзэмшигчдийн мөрдөх хууль тогтоомжийг таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон зөвшөөрөл эзэмшигчдийн анхаарах бусад асуудлуудын талаарх сургалтыг 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтын арга хэмжээг ХХЗХ-ны Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг нээж, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхнаран, ахлах мэргэжилтэн Б.Нямдулам, мэргэжилтэн М.Гантөмөр, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа нар сургалт, мэдээлэл хийлээ.  

Мөн энэхүү сургалтаар зөвшөөрөл эзэмшигчдэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцож, үйлчилгээ эрхлэгчдийн тодруулга, асуултад тайлбар өгч, мэдээлэл солилцов.