Home / Articles / СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
2025-01-31
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах  чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох баримт бичгийн төсөл боловсруулах,  зөвлөмж, дүгнэлт  гаргах ажлыг гүйцэтгүүлэхэээр  хууль зүйн судалгаа, шинжилгээний болон  эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр  мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг эрдэмтэн, мэргэжилтэн,  хуулийн этгээдийг урьж байна.

 Сонирхсон этгээд  дэлгэрэнгүй танилцуулга,  хамтран ажиллах саналаа 2025 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн дотор дараах хаягаар ирүүлнэ үү.

Шаардлагатай асуудлаар  Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямдуламтай  /nyamdulam@crc.gov.mn/ холбогдож тодруулах боломжтой.

Санал ирүүлэх хаяг:
Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв, 5 давхар,
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258 /1226/
Факс: 327720 Имэйл: Info@crc.gov.mn