Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу “Вайборо” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааг зогсоож, энэ талаар нийтэд мэдээллэж байна.