2020.05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нийт албан хаагчдад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46, 47, 48 дугаар зүйл, СЕХ болон ХХЗХ-ны хамтарсан 2020 оны 18/22 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, түүнд хяналт тавих журам”, СЕХ-ны 2020 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын талаар сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.


